СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-09

🔴LIVE: Т.Доржханд: Бид ирээдүйд уул уурхайгаас илүү орлогыг эрчим хүчнээс олно

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

"10 тэрбум ам.доллароор эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийе. Тогтвортой бодлогоо гаргаад өгчих гээд явж байгаа. Бид ирээдүйд уул уурхайгаас илүү орлогыг эрчим хүчнээс олно" гэж УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд хэллээ. 

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд:

-Маш их өгөгдөлтэй мөртлөө бид үүнийгээ ашиглаж чадахгүй байна гэдэг маш харамсалтай. Манай улсыг мэдэхгүй байна. Бид өөрсдөө хайж очиж, уулзах ёстой.

Эрчим хүчний реформ хэрэгжүүлэх үндэсний хорооны ажил эрчим хүчний тарифыг ядаж үйл ажиллагааны зардлыг нөхөх хэмжээнд аваачъя гээд өсгөсөн. Маш олон хүн эсэргүүцсэн. Гэхдээ үр дүнд нь Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийе, эрчим хүчний станц барья гэдэг сонирхол үүссэн.

Бүр цаашлаад орлого болдог улс болно гэж байгаа. Хөрөнгө оруулагчид ч сонирхлоо илэрхийлээд байна.  Эрчим хүчний реформын үр дүнгийн илрэл энэ.

Дэлхий нийтэд алтны үнэ өссөн энэ үед дараад байж болохгүй. Улсын эрх ашиг байна. Валютын ханшаа алдахаар бид нийтээрээ л хохирно. Иргэдээрээ хэлэлцүүлээд байгаль орчинд ээлтэй, олон улсын зөв зарчмаараа явах хэрэгтэй. Орон нутгийн иргэддээ ямар үр өгөөжийг өгнө гэдгээ ойлгуулаад хурдан ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.