"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2024" уралдааны тэргүүн байрын хамт олонд ХАБЭА-н зөвлөл баяр хүргэжээ

ХАБЭА-н Үндэсний хороо болон ГБХНХЯ-аас улсын хэмжээнд зохион байгуулж дүнгээ гаргадаг "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2024" уралдааныг 2024 оны туршид зохион байгуулсан ба 100-аас доош ажилтантай ангилалд зам, тээврийн салбарт нэгдүгээр байранд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа Барилга байгууламжийн ашиглалтын алба шалгарсан билээ.

2025 оны 05 дугаарын сарын 02-ны өдөр өргөмжлөл, цом шагналаа төрийн ордонд ХАБЭА-н Үндэсний чуулганы индэр дээрээс ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүхээс гардаж авсан.

Тэгвэл ХАБЭА-н зөвлөлөөс өнөөдөр /2025.05.08/ ББАА-ны дарга Ю.Ганзориг, менежер Б.Бат-Эрдэнэ, ХАБЭА-н мэргэжилтэн Б.Энхжаргал нарыг хүлээн авч уулзан баяр хүргэж, хамт олонд нь талархал илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.