“НИСЭХ ХҮЧИН 100 ЖИЛ” ЭЙР ШОУНД ОРОЛЦОХ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах “Нисэх хүчин 100 жил” эйр шоунд оролцох агаарын тээвэрлэгчдийн төлөөлөлтэй 3 дахь удаагийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг уулзалтаар арга хэмжээнд оролцох агаарын тээвэрлэгчид, апрон талбайд агаарын хөлгөө байршуулах, жагсаалд оролцох зохион байгуулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.