ИНҮТ-ийн инженер, ОУХМ, уулчин А.Баттогтох Эверестийн оргилд амжилттай гарлаа
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Аэродром, гэрэл суултын албаны механик инженер, ОУХМ, уулчин А.Баттогтох дэлхийн ноён оргил, далайн төвшнөөс дээш 8848.86 метрийн өндөрт орших Эверестийн оргилд амжилттай гарч, үндсэн отогтоо эсэн мэнд ирсэн сайхан мэдээ ирлээ.
Тэрээр өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 18-ны өглөө Непалийн орон нутгийн цагаар 06:30 цагт дэлхийн дээвэр дэлхийн хамгийн өндөр цэгт амжилттай оргилдсон талаар “Everest Today” цахим хуудсандаа албан ёсоор мэдээллээ.
Тэсвэр хатуужил, эр зоригоо сорьж, удаан хугацааны системтэй бэлтгэлийн үр дүнгээ харуулж, зорьсон зорилгодоо амжилттай хүрсэн А.Баттогтохдоо амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.