Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны төлөөлөгчид манай улсад иржээ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны Aзи, номхон далай, ойрхи дорнодын бүс хариуцсан захирал ноён Стефано Барончийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх нисэх буудлын чиглэлээр хийгдэж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулсан бөгөөд цаашид агаарын тээврийг хялбаршуулах (facilitation), аюулгүйн хамгаалалт, аэродромын ашиглалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөллийг Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны Aзи, номхон далай, ойрхи дорнодын бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах зэрэг асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.