Иргэний нисэхийн үндэсний төв АЭРОНОТИКАЛ РАДИО ТАЙЛАНД" ХХК-тай хамтран ажиллана
Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК Тайландын хаант улсын Аэронотикал Радио Тайланд ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр буюу 2025 оны 05-р сарын 24-ний өдөр үзэглэлээ. Санамж бичигт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Аэротай” ХХК-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ноён Сурачай Нупром нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Стандарт зөвлөмжийн дагуу агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Аэротай” хооронд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтарсан хөтөлбөр, сургалт зохион байгуулах болон мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.