“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН 29,000 М2 ТАЛБАЙД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын автомашины зогсоол, зам засварын ажлыг гэрээний дагуу “Тэгшт плант” ХХК гүйцэтгэж дууслаа.
Гүйцэтгэгч компани нь 2025.05.09-ний өдрөөс 2025.05.31-ний өдрийн хугацаанд дуусгахаар гэрээ байгуулж, нийт 29000м2 талбайд 4600тн асфальтбетон буюу суурь асфальтбетон хучилт, өнгө асфальтбетон хучилт болон хуучин хашлагыг хуулж шинэ хашлага суурилуулах, явган замын хавтан суурилуулалт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг нийт 55 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 30 гаруй машин механизмтай ажиллаж 2025.05.24-ний өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд хийж дуусган замын хөдөлгөөнийг нээж байна.
Мөн дээрх хугацаанд "Буянт-Ухаа" ОУНБ-ын төгөл болон шороон зогсоолын хашлагыг сэргээн засварлах, далангийн төмөр шатыг шинэчлэн засварлах ажил, нисэх буудлын ногоон төглийн усжуулалтын системийг шинэчлэн, нисэх буудлын 1, 2 дугаар давхрын гэрэлтүүлгүүдийг шинэчлэн солих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж дууслаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.