CANSO-ын Ази номхон далайн бүсийн төвийн дарга Со Потинтой уулзав
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих болон баярын үйл ажиллагаанд оролцохоор “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхийн урилгаар манай улсад зочилж буй Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын Ази номхон далайн бүсийн төвийн дарга Со Потинтой өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус байгууллагын удирдлагын төлөөлөл уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “КАНСО”-гийн цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Харин ноён Со Потин тус байгууллагын удирдлагуудад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэн, цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжиж, “ИНҮТ” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахаа хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.