СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-18

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартчилагдсан сургалтыг заах багшийг нисэхийн сургалтын төвд бэлтгэж эхэллээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын танхимын болон цахим хэлбэрийн 400 гаруй стандартчилагдсан багц сургалтуудыг эх орондоо зохион байгуулах зорилгоор ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг 2023 оноос үе шаттайгаар бэлтгэж байна.

Эдгээр олон улсын сургалтуудыг холбогдох стандарт, шаардлагын дагуу эх орондоо зохион байгуулах нь байгууллагын хүний нөөцийн хөгжүүлэх, үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сургалтуудыг хямд зардлаар зохион байгуулах зэрэг олон талын давуу талтай юм.

Дээрх зорилгын хүрээнд 2024 онд НСТ-ийн ахлах багшлах мэргэжилтэн С.Бадрал нь ICAO-ийн сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн анхны багш болсон бөгөөд тэрээр 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд “Training Instructors Course” 212/002/TIC EN сургалтыг бие даан зохион байгуулж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах 10 багшийг бэлтгэн ICAO-ийн гэрчилгээ олгов.

Цаашид ICAO-ийн стандартчилагдсан багц сургалтуудыг аэродром, агаарын тээвэр, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүйн хамгаалалт, хүний хүчин зүйл, агаарын навигацийн чиглэлээр заах эрхтэй ICAO-аас гэрчилгээжсэн багш нарыг бэлтгэхээр ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.