СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-09

Орон нутгийн нисэх буудлуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ИНҮТ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/364 дүгээр тушаалын дагуу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 14 цагийн сургалт”-ыг 2025 оны 06 дугаар сарын 23-27 өдрүүдэд Мөрөн, Булган нисэх буудал, 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудад ажлын байран дээр танхимаар болон виртуал хэлбэрээр хослуулан зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь ХАБЭА-н сургалтаар орон нутгийн нисэх буудлын нийт ажилчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх мэдлэг, чадварыг дээшлүүлж, хандлагыг төлөвшүүлэх, ҮОХХ-оос урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр 10 сэдэв бүхий виртуал сургалтын хичээлийг хэрхэн ашиглах арга зүйг зааж сургах, виртуал сургалтаар дамжуулан ажилтны ажлын байран дээрээ тасралтгүй суралцаж, хөгжих боломжийг олгоход чиглэгдсэн байлаа.

Нисэхийн сургалтын төвийн зүгээс ХАБЭА-н 10 сэдэв бүхий виртуал сургалтыг нэвтрүүлснээр шинээр ажилд орж буй ажилтныг сургалтад хамруулах, сургалтын хэрэгцээ шаардлагатай ажилтнууд ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, мэдлэгээ бататгах, давтан суралцах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадварыг эзэмшүүлэх боломжийг олгож байна.

Энэ удаагийн сургалт нь НСТ-ийн ХАБЭА-н багшлах мэргэжилтнүүд анх удаа орон нутгийн нисэх буудалд очиж ажилтнуудад ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулснаараа онцлог бөгөөд сургалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран сургалтын хэрэгцээг бүрэн хангах, цаашид эдийн засгийн үр ашигтай байх давуу талыг олгож байгаа бөгөөд сургалтад Мөрөн нисэх буудлын 28, Булган нисэх буудлын 7, Мандалговь нисэх буудлын 10, Гурвансайхан нисэх буудлын 25, нийт 70 ажилтан хамрагдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.