Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар нийт 15 үндэсний хороо, 14 зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийт 41.6 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулжээ.
Татан буулгахаар болсон үндэсний хороо, зөвлөлүүд:
- Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
- "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
- Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
- 20 минутын хот Үндэсний хороо
- Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
- Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
- "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
- Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
- Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
- Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
- Дэлхийн өвийн үндэсний хороо
- Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
- ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
- Үндэсний тээврийн хороо
- Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
- Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
- Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
- Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
- Оюуны өмчийн үндэсний зөвлөл
- Хэмжил зүйн зөвлөл
- Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
- Сансрын бодлогын үндэсний зөвлөл
- Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
- Усны үндэсний зөвлөл
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
- Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл.