СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Ногоон нуур 1008 орон сууцанд иргэдийг хамруулна" гэх худал мэдээнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Баригдаж буй "Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Ногоон нуур 1008” айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцанд “ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, ХУДАЛДАН БОРЛУУЛНА, УРЬДЧИЛГАА АВЧ, ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ ХИЙНЭ” зэрэг ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байгаа тул энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.