Ерөнхийлөгчийн зарлигаар П.Байгалжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
П.Байгалжав нь үндэсний болон сонгодог урлагийн бүх төрлийн хөгжмийн зэмсгийг урладаг нэгэн. Монголын томоохон театруудын төдийгүй "The Hu" хамтлагийн хөгжмийн зэмсгийг бүтээжээ.
Хөдөлмөрийн баатар П.Байгалжав:
-Миний хувьд гуч гаруй жил хуур урлаж байна.
“Тhe HU” хамтлагийн хуур хөгжим нь тус хамтлагийн продюсер Б.Дашдондогийн санаа байсан. Надад зургийг нь зурж өгөөд, ярилцаад тус хөгжмийг бүтээсэн. Энэ хөгжмийг бүтээснээрээ маш их бахархдаг.
1992 онд төрийн хан хуур залагдаад, "Морин хуурын чуулга" байгуулагдаад, Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гарч байсан. 2024 онд У.Хүрэлсүх дахин зарлиг гаргасан. Эдгээр нь монгол түмнийг морин хуураа дээдлэх, хүүхэд залуус суралцах, үйл ажиллагаанууд дэмжигдэхэд чухал нөлөө үзүүлсэн.
Манай байгууллага өнгөрсөн хугацаанд нийтдээ 60 гаруй мянган хуур урласан байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.