СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-08

🔴Б.Буджаргал: Дэлхийд рейтингээрээ нэгдүгээрт орж, амжилтаа ахиулах болно

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт гүйгч Б.Буджаргал:

-Олон өдрийн гүйлтийн төрлөөр арав гаруй жил хичээллэж байна.

Олон өдрийн гүйлт гэдэг нь өдөр, шөнө бүтэн тасралтгүй 6-10 хоног гүйдэг гүйлт байдаг. Миний хувьд олон улсын тэмцээнүүдэд их ордог. Монгол Улсад энэ төрлийн тэмцээн болдоггүй.

Арван жилийн турш энэ спортоор хичээллэхдээ олон улсын 23 тэмцээний аварга болсон. Миний дээд амжилт сарын өмнө Япон Улсад болсон тэмцээнд зургаа хоног 931 км тасралтгүй гүйж, нэгдүгээр байр эзэлсэн. Энэ нь Ази тивийн дээд амжилт болж бүртгэгдсэн. Өдөр бүр 155 км гүйж байна гэсэн үг. Эхний 24 цагт нэг ч унтаж амралгүй 236 км гүйсэн. Хоёр дахь өдрөөсөө өдөрт нэг цаг унтаж амарсан. АНУ-д 1315 км-ийг арав хоногт гүйж туулсан.

. Намайг дэмждэг бүх монголчууддаа баярлалаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.