СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-08

🔴LIVE: МУАЖ Ч.Найдандорж: Баяр наадмын өмнө энэ шагналыг авсандаа маш их бэлгэшээж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

"Монголын театрын урлагт дөч гаран жил хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. Улсын их баяр наадмын өмнө ийм өндөр дээд шагнал хүртсэндээ баяртай байна" гэж Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Найдандорж сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Найдандорж: 

-Монголын театрын урлагт дөч гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан.

Энэ хугацаанд олон сайхан шавь нарыг төрүүлсэн. Монголын сор болон олон уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, түүнийг минь үзэгч түмэн халуун алга ташилтаар хүлээн авдаг. Улсын их баяр наадмын өмнө ийм өндөр дээд шагнал хүртсэндээ баяртай байна.

Би ер нь их шагналд дуртай хүн юм шиг байна. Миний уран бүтээлийг үзэж, халуун алга ташилтаар урам, энерги өгсөн үзэгч түмэндээ маш их баярлалаа. Монголын сор болсон багш нарынхаа ачийг хариулж байна гэж дотроо горьдож байна гэв. 

Чойнхорын Найдандорж нь Монголын драмын урлагийн найруулагч юм. Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагчаар ажилладаг тэрбээр 2011 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

1982 онд УБИС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж жүжигчний мэргэжлээр төгсжээ. 1987-1992 онд Беларусийн урлагийн академийг В.А.Раевскийн удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

Тайзны дүр
Эрдэмтний яриа (1982) -Төмөр
Алтан түлхүүр (1983) - Дуремар
Буэнос-Айресаас хийсэн сурвалжилга (1984) - Педро
Эмч нар (1984) - Сандаг
Гарваа (1985) - Золбадрах
Сувдан сондор (1986) - Эспин
Интоорын цэцэрлэг (1986) - Тромифов
Сократын сүүлчийн шөнө (1994) - Сократ

Найруулагчаар ажилласан жүжгүүд
Худалч эхнэр (1993)
Тожоо жолооч (1995)
Ромео, Жульетта (1996)
Ижил хүйстэн (1997)
Тамгагүй төр (1998)
Хориотой (2006)
Аксиом буюу нотлох албагүй үнэн (2006)
Сарны цагаан цус (2007)
Аянгын бороо (2009)
Хайрын домог (2010)
Диваажингийн хаалга (2010)
Оролмаа эх (2011)
Эсрэг дурлал (2012)
Нора (2012)
Чөлөөт хос (2014)
Манлайбаатар (2017)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.