Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан Д.Бямбацогтын сэтгэгдлийг хүргэж байна.
МУГЖ Д.Бямбацогт:
-Төрийнхөө хишгийг хүртэж байгаадаа их баяртай байна.
Урлагт 34 жил зүтгэж байна. Намайг энэ эрхэм цолыг аваасай гэсэн маш олон байсныг сүүлийн үед их мэдэрлээ. Намайг ийнхүү шагнагдсанд чин сэтгэлээсээ баярлаж суугаа, уран бүтээлийг минь шимтэж үздэг, дэмждэг, урлагт хайртай монголчууддаа, үзэгч олон түмэндээ мэхийн ёслохыг хүсэж байна.
Шагнал авахдаа ижий, аавыгаа бас бодож байлаа. "Олонтойгоо яваарай" гэж захиж сургадаг байсан. Захиасыг нь биелүүлж явна. Мөн багш нарыг шагнал авахдаа их бодлоо. "Шагнал уран бүтээлч хүнд хэзээ ч оройтдоггүй" гэж хэлдэг байсан. Үнэн юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулах үеэрээ “Чамаар ард түмэн бахархаж байна. Илүү олон сайн уран бүтээл хийгээрэй гэж захисан” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.