"Манай компанийг найман жил шалгаж, 500 сая ам.долларын хохирол учруулснаас гадна бизнесийн нэр хүнд унаж, гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг үргээсэн" гэж "Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлж байна.
"Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:
-Эдийн засгийн чуулган болж байна. Чуулганд оролцогчид бизнес эрхлэх орчны талаар түлхүү асууж байна. Монгол дахь бизнес, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн оролцоо ямар байдаг вэ гэдэг нь хамгийн чухал. Үүнийг юугаар үнэлдэг вэ гэхээр дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байдал.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан 2016 оноос анх үүссэн. Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй найман жил болж байна. Монголын эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай байна. Төрийн оролцоо зохих түвшнээс хэд дахин өндөр болсон. Төрийн өмчийн том аж ахуй нэгжүүд ихээр бий болох үндэс 2016 оноос тавигдсан. Анх 2016 онд УИХ-ын тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийг төрд авснаас хойш төрийн өмчийн том компаниуд данхайгаад эхэлсэн.
Долоон жил мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Асуудал шүүх дээр гурван жил гацаж байна. Манай компани Монгол Улсаас үндсэн төлбөрт 200 гаруй сая ам.доллар авах авлагатай байгаа. Түүнчлэн хохирол алданги нь 300 сая ам.доллар нийт 500 гаруй сая ам.долларын хохирол учирчихсан явж байна. Энэ бол зөвхөн эдийн засгийн хохирол. Үүн дээр нэмээд бизнесийн нэр хүн гээд хэлэх зүйлс олон байна. Үе үеийн ерөнхий сайд нар нь гарч ирээд ажлын хэсэг байгуулдаг. Дөрөв дэх ажлын хэсэг байгуулагдсан ч дорвитой шийдвэр гаргаагүй. Дүлэгнээд байгаад байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөөд байна.
2016 онд бид ОХУ-аас үндэсний хоёр үйлдвэрийн 49 хувийг авчирсан. Өөрсдийн хөрөнгөөрөө. Төрийн мөнгө гэж хэлж байсан ч тэр нь нотлогдоогүй. Энэ компаниуд төрд 100 хувь ирсэн. Ашигтай ажиллаж байгаа. Гэтэл авчирсан компани болох бид хохирсоор байна. Учирсан хохирлыг маань шийдээд өгөх хэрэгтэй байна. Бид Эрдэнэтийн 49 хувийг авъя гэхгүй, хохирлоо л барагдуулъя гэж байгаа шүү дээ.
Манай асуудалтай холбоотой олон хүнийг шалгасан. Зарим нь гадаад руу гарсан. Зарим нь энд гацчихсан. Хэрэг нь шийдэгддэггүй. Дөрвөн таван хэргийг багцалсан. Ч.Сайханбилэг гэдэг хүн Монголд ирж байж хэргээ шийдүүлэх ёстой. Байхгүй хүний өмнөөс намайг яллаж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюунэрдэнийн хувийн шүд зуулт бас нөлөөлсөн дөө