Имарт зогсоолын ажилтнуудаа сэрүүцүүлэгч хантаазаар хангажээ

“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт хайпермаркет нь түрдэг тэрэг зохицуулагч, зогсоолын ажилтнуудынхаа ая тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс сэрүүцүүлэгч хантаазаар хангажээ. 

62 настай иргэн Ж.Цогтбаатар хоёр жилийн өмнө “Скай хайпермаркет” ХХК-ийн “ахмад настнуудыг ажилд авна” гэх зарын дагуу холбогдож ажилд оржээ. Тэрбээр Имарт сансар салбарын түрдэг тэрэг зохицуулагч, зогсоолын ажилтнаар ажилладаг. Тус дэлгүүрийн зогсоолын хэсэгт 60-аас дээш насны 20 гаруй ахмад ажилладаг байна. Гадаа хэт халуун өдрүүдэд зогсоолын температур нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн үлдээсэн тэрэг цуглуулах зэрэг хөдөлгөөнт ажил хийх үед халууцаж ядрах, ажлын бүтээмж буурах нөхцөл үүсдэг байна. Байгууллагаас уг асуудлыг шийдвэрлэж, ажилчдаа сэрүүцүүлэгч хантаазаар хангасан нь ажлын ачааллыг хөнгөвчилсөн хэмээн Ж.Цогтбаатар гуай хэлж байна. 

Имарт сансар салбарын түрдэг тэрэг зохицуулагч, зогсоолын ажилтан Ж.Цогтбаатар:

-Би Имарт дэлгүүрт зогсоолын туслах ажилтан буюу худалдан авагч нарт тэрэг зөөж ойртуулж өгдөг ажил хийдэг. Гадаа хэт халуун үед зогсоолд мотор нь халсан машинууд орж ирдэг учир ер нь өндөр температурт ажиллах өдрүүд бий. Халуун нөхцөлд тэрэг түрэхээр хөлс их гарч, ядрах үе ч цөөнгүй байдаг. Байгууллагаас бидний нөхцөлийг ойлгож, сэрүүцүүлэгч хантаазаар хангасан нь ажлын ачааллыг хөнгөвчилсөн. Хантааз дотроо сэнстэй. Өөрт тохируулаад сэрүүн агаараар үлээлгэчихдэг. Манай тэрэг зохицуулагч нар ихэнх нь ахмадууд байдаг. Бүгд сэтгэл хангалуун байгаа.

940ea3ca 63ee 4f03 95b1 625be67fb818

"Скай Хайпермаркет" ХХК-ийн ХАБЭА-н ахлах менежер Б.Болдбаяр:

-Манай байгууллага өнгөрсөн онд ISO 45001:14001 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал”-ын тогтолцоог нэвтрүүлж амжилттай хэрэгжүүлж байна.

Түрдэг тэрэг зохицуулагч нар дэлгүүрийн гадна болон дотор талд үйлчлүүлэгчдийн үлдээсэн тэрэгнүүдийг цуглуулж, хэрэглэгчдийн үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өндөр температурт ажиллаж буй ажилчдынхаа ая тухтай ажиллах боломжийг хангах үүднээс "Скай Хайпермаркет" нь сэрүүцүүлэгч хантаазаар хангасан. Сэрүүцүүлэгч хантааз нь биеийн өндөр температурыг бууруулах, халуун орчинд ухаан алдах эрсдэлийг багасгах, ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

. Сэрүүцүүлэгч хантаазыг Имартын бүх салбарын зогсоолын ажилчдад олгосон гэлээ.

b53870c3 a03a 4615 ba78 7c15b9046ca0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.