Олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, СУИС-ийн Сонгодог урлагийн сургуулийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин А.Долгорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар А.Долгор:
-Монгол түмний сэтгэлийн илэрхийлэл болох эх орон, аав, ээжийн тухай дуу, үр хүүхэд, хань ижлийн тухай дууг дуулж ирлээ. Мөн сонгодог урлагийн үргэлжлэл болсон сайхан шавь нарыг бэлдэж СУИС-д хорь гаруй жил багшиллаа.
Сургуулийн хамт олондоо баярлалаа. Дуурийн дуучин учраас дуурийнхаа гол дүрийн дуунуудад хайртай. Түүнчлэн "Монголын тал нутаг", "Магнаг цэнхэр дэлхий", "Эр хүн" зэрэг дуунууддаа хайртай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.