Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл, Баруун эх үүсвэр болон Туул-1 коллекторын ажлын явц, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх зэрэг сэдвээр хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 35 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт нь 78.6 хувьтай байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа”-г танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн худалдан авах ажлуудын хүрээнд шаардлагагүй, удаашралттай зарим ажлыг цуцлах, хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгцээт ажилд хөрөнгө оруулах, Ус сувгийн удирдах газарт Баруун эх үүсвэрийн төсөл болон ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажлыг урагшлуулах үүрэг чиглэлийг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өглөө.
Үргэлжлүүлэн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.