Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлах тухай мэдэгдэл гаргажээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.
Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.
Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.
Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд банкууд хэдэн сараар зээл өгөх юм бэ хүүний талаар юу болсон бэ Тэтгэвэр өгч бгаа банкныхаа хараат байдалд орох юм байна даа
Хүүг нь багасгаачээ
Хүү багасга
Хүүгийн багасгаач
Хүүгийн багасгаач
Хэзээнээс мөрдөх юм бэ Хүүг буруулаачээ
Банк руу чиглэлээ хурдан өгөөчээ
Тэтгэвэрийн зээлийн хүүгээ багасгаачээ
Банкнууд хэзээнээс зээлээ олгох вэ хугацаа нь хэд вэ тодруулаачээ
ХААН банк 50.50%өгнө гэсэн
Голомд банкаа хурдан яаралтай өгөөчээ 24 сараар ахмадууд хараад байдаг
Зээлийн хүүг бууруулах яасан бэ хэднээс мөрдөх вэ
Банк болгон адилгүй бгаа ямар банк хэдэн сараар өгч байгааг дэлгэрэнгүй мэдээлэл бна уу
гөлөг төөрүүлнэ гэж мундаг шүү. Ямар чтодорхойгүй хэнч ойлгохгүй