СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чингисийн өргөн чөлөө орчмын замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито тэргүүтэй зочид төлөөлөгчдийн өндөр дээд хэмжээний айлчлал өнөөдөр Улаанбаатарт эхэлнэ.

Уг айлчлалын үйл ажиллагаатай холбогдуулан долоодугаар сарын 13-ны өдрийг хүртэл Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дахь Их Монгол, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана. Эдгээр байршилд замын хамгаалалт, зохицуулалт хийгдэж, маргаашаас эхлэн хэсэгчлэн хаахаар болжээ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.