"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно
Загварын ертөнцийн хамгийн том, нөлөөтэй, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг загварын компанийн менежер Монголд иржээ.
Синди Кроуфорд, Кендалл Женнер зэрэг 5000 орчим алдартны менежментийг хариуцдаг компани юм байна.
1972 онд байгуулагдаж байсан энэ түүхт байгууллага модeль О.Билгүүний "Models Management World"-той хоёр жилийн өмнө гэрээ байгуулж байжээ. Монгол Улсыг төлөөлөх шинэ нүүр царайг тодруулахаар "Elite Model Look" тэмцээнээ зохион байгуулахаар Монголд буугаад байна. Дэлхийн 60 гаруй улс бидний өмнө боломж болон нээгдсэн түүхэн цаг хугацаа тохиож байна. Монголын залуусын мөрөөдөлд гэрэл, итгэл нэмэх аян зам минь тууштай үргэлжилнэ гэж
Модeль О.Билгүүн өөрийн цахим хуудсаар мэдээллээ. Дашрамд #??????????????????????? ын хүрээнд олон сайхан үйл явдлууд болж байгаа. Маргааш буюу 7-р сарын 8-ны үдэш Монголд анх удаа "Mongolia Fashion Gala Awards" дээд зэрэглэлийн улаан хивсний ёслол Богд хааны ордон музeйд болох бөгөөд загварын салбарын дэлхийн шилдэг мeнeжeр энэхүү үйл ажиллагаанд оролцоно.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.