СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-07

Хийлдэг завтайгаа салхинд туугдсан 14 настай охиныг эсэн мэнд аварчээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Хийлдэг завтайгаа салхинд туугдаж, Хаялга нуур руу орсон хүүхдийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нууранд хийлдэг завиар тоглож байсан өсвөр насны хүүхэд салхинд туугдан нуурын эргээс холдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 06-ны өдрийн 18:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Э/ 14 настай, эмэгтэй/ салхинд туугдан нуурын эргээс 100 метр холдсон байсныг ажиллаж, эсэн мэнд нуурын эрэг дээр гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.