СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Аз жаргалын эрэлчин” Монголын анхны хүүхдийн дуулалт жүжгийг Франц Улсад толилуулав

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалын эрэлчин” улсын уралдаан үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Шалгарсан сурагчдаас бүрдсэн баг жүжигчин хүүхдүүд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Франц улсын нийслэл Парисын ойролцоох Виллежьюв хотноо 07 дугаар сарын 3-нд "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг тоглож, монгол өв, соёлыг сурталчлан таниуллаа. Энэхүү тоглолтыг “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ, МУСТА уран бүтээлч, хөгжимчин Б.Базаррагчаа, Францын хамтрагч байгууллага болон Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгээр амжилттай зохион байгууллаа.
“Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжигт Улаанбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Завхан зэрэг аймгийн авьяаслаг сурагчид тоглож үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа.

Энэхүү тоглолтын зэрэгцээ нийслэлийн 1 дүгээр сургуулийн сурагч С.Нарангэрэл уран зургийн шилдэг бүтээлүүдээ францын үзэгчдэд толилуулав. Түүнчлэн Монгол Улсын Соёлын элч уран бичээч Э.Ариунболд үндэсний бичиг үсэг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх орноо дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах үүднээс уран бичлэгийн бэсрэг үзэсгэлэн гаргаж монгол уран бичлэгийн зурлага татлага зэрэг өвөрмөц онцлогийг тайлбарлан танилцууллаа. Мөн Францын сурагчдад Монгол Улсын талаар танилцуулан, уламжлалт монгол бичгийн онцлогийн талаар анхан шатны мэдээлэл өгсөн сургалт зохион байгуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.