Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд байгуулахаар төлөвлөжээ

Лаг хатаах, шатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд НИТХ-ын Ээлжит IV хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг байгаль орчинд аюулгүйгээр хатаах, устгах, дахин боловсруулах, хотын баруун хэсгээр үнэртдэг өмхийг арилгах асуудал үргэлж сөхөгддөг. Нийслэлд хэрэгжих 23 мега төслийн нэг Лаг хатаах, шатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд энэ сарын 8, 9-ний өдөр хуралдах НИТХ-ын Ээлжит IV хуралдаанд хэлэлцүүлэхээр албаныхан мэдээлэл өгч, төлөөлөгчдөд танилцуулжээ.

Ингэхдээ лаг оруулах-Усгүйжүүлэх шат-Хатаах шат-Шатаах дамжлага-Цахилгаан, дулаан үйлдвэрлэл гэх дамжлагатай байх юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.