СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-04

8.440 жолооч 100 мянгаас дээш торгуулиа төлөөгүй байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 531.569 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.Нийслэлийн хэмжээнд 2006 камер бүрэн ажиллаж байна. 137 мянган тээврийн хэрэгсэл техникийн улсын үзлэгтээ ороогүй замын хөдөлгөөнд оролцож байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Камерын нэгдсэн системийн есөн дэд төв байна. 2006 камер бүрэн ажиллаж байна. Долоодугаар сарын 03-ны байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 531.569 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүний 86.800 нь хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. 30.210 нь татвараа төлөөгүй байна. 137 мянган нь техникийн улсын үзлэгтээ ороогүй байна. 8.440 нь 100 мянгаас дээш торгуулиа төлөөгүй байна. 29.700 жолоочийн хариуцлагын даатгалаа даатгуулаагүй байна. 340 мянган зөрчил бүртгэгдээд байна. 139.600 зөрчил гаргасан машины жолоочид зөрчлийг нь мэдээлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.