Дундговь аймгийн Сайнцагаан суманд хүнсний дэлгүүрийн худалдагчийг зодож, танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн . Тус этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор болжээ.
"Зайрмаг өгсөнгүй" гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчийн биед халдсан этгээдийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах саналыг прокуророос шүүхэд гаргаад байсан. Тэгвэл шүүхээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.