“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийв.

Үзэсгэлэн нь монгол  дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгай үзэсгэлэнг нээж үг хэллээ.

Тэр бээр, монгол төр хүчирхэгжин мандаж, Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.Ялангуяа төрт ёсны уламжлал, түүх, соёл, бэлгэдэл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг гээд  нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг, соёлын хосгүй өв гэдгийг онцоллоо.

Мөн өвөг дээдсийнхээ уран дархны ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулан, улс орныхоо түүх, өв соёлыг бүтээж байгаа дархад, урлаачдад сайн сайхныг хүсэж, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын ерөөл дэвшүүллээ.

.  
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.

  • Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага,
  • “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,
  • Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,
  • “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлд гардууллаа.

512754236 694496126740919 4042388828463401422 n 683x1024

2

512851964 1433092874538559 1128932807232119091 n 1024x683

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы дархан, урчууд оролцож байна.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо,  “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.

“Чингис хаан” үндэсний музей “Монгол дархан: Өв, урлахуй тусгай үзэсгэлэнг 2025.07.04-20-ны өдрүүдэд нийтэд толилуулна.

Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч,  “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутам зохиож байгаа юм.

515370260 756367813717225 6419025823760760921 n 1024x683

514698182 2295562627540880 5943262901665213918 n 1024x683

514310500 1766732060599660 3595843346954638054 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.