Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарт Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нь “Говь хянганд тулалдсан нь”, “Үхэж үл болно Чингис хаан”, “Суварган цэнхэр уулс”, “Мандах нарны туяа”, “Амьдралын нахиа”, “Төрийн сүлд өршөө”, “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, "Гэм зэм" зэрэг дэлгэц, тайзны 160 гаруй бүтээлд дүр бүтээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.