СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-07-04

10-14 насны хүүхдүүд улаанбурхан өвчнөөр хамгийн ихээр өвдөж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа. 2025 оны долдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрчээ.

Эмчлэгдэж буй хүмүүс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй–554 хүн
  • Хөнгөн–69
  • Дунд–446
  • Хүнд–37
  • Нэн хүнд–2 гэсэн нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан  өвчний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Иймээс Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажууж байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.