СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-07-03

Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Монгол улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ‘‘ТОП-100’’ ААН-ийг жил бүр тодруулдаг уламжлалтай билээ.

ТОП-100 Аж ахуйн нэгж байгууллагыг тухайн байгууллагын борлуулалтын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлого, даатгалд хамрагдсан ажиллагсдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр шалгаруулж эрэмбэлдэг.

Скай Хайпермаркет ХХК нь дараах үзүүлэлттэйгээр ‘‘ТОП-100’’ ААН байгууллагаар дахин шалгарч амжилтаа бататгалаа. Үүнд:

  • Борлуулалтын орлогын эрэмбээр – 30
  • Төлсөн татварын дүнгийн эрэмбээр - 45
  • Хөрөнгийн эрэмбээр - 33
  • Ашгийн хэмжээний эрэмбээр - 52
  • Даатгуулагчийн тооны эрэмбээр - 13

‘‘Нэг цэгээс бүх хэрэгцээт бараа, үйлчилгээг‘’ авах боломжийг бүрдүүлж өгсөн Имарт хайпермаркет нь өнөөдрийн байдлаар 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж 1300 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж эх орныхоо нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү шийдвэр нь компанийн урт хугацааны хөгжил, ажилтнуудынхаа хөдөлмөрийн үр шимийг бодитоор хуваалцан урамшуулж буй томоохон алхам болж байна.

Скай Хайпермаркет ХХК нь ‘‘Монгол хүн та 100 наслаг‘’ уриан дор хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэглэгчдэдээ эрүүл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн үйлчилж байна.

Нийгмийн сайн сайхны төлөө ‘‘Итгэл найдвараа хуваалцъя‘’ сайн үйлсийн аяныг тогтмол өрнүүлж эерэг өөрчлөлтүүдийг бүтээж байна. Мөн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.