Нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд 1259 өрхийг хамруулж баялаг бүтээгч болгожээ
Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хэрэгжсэн төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт 2022-2025 онд 1259 өрх амжилттай хамрагджээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банк, Монголын Улаан Загалмай нийгэмлэг хамтран өрхийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн уг хөтөлбөр нь нийгмийн хамгааллыг сайжруулах, санхүүгийн оролцоо, амьжиргааг дэмжиж, нийгмийн чадавхыг сайжруулах цогц арга хэмжээ юм. Тодруулбал, мэргэжлийн болон ур чадвар олгох сургалтад хамруулж, бизнес эрхлэх тоног төхөөрөмжөөр ханган, томоохон үйлдвэрлэгч эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тогтмол захиалгын ажил гүйцэтгэх холболт хийж өгчээ.
Өрхүүдийн дунд 67 дундын хуримтлалын бүлэг байгуулж, мөнгө хадгалах, зарцуулах зөв дадал, хувь хүний хөгжил, амьдрах ур чадварын үе шаттай сургалтад хамруулав.
- Цаашдын бие даасан тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор салбар яам, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллана.
- Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийг халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын нэг жишиг болгон хэрэгжүүлж, холбогдох хууль, тогтоомжид тусгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.