СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-03

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 цагийн өмнө

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Одоо хэлэлцэж байна. “...Хэмнэлтийнх” учраас хэмнэж гамнаж болох болгоныг танаж төсөвлөжээ.

Үүнд Засгийн газрын том төслүүд ч өртөж байгаа юм. Засгийн газраас анх Хэмнэлтийн төсвийн тодотголыг өргөн барьж байхдаа том төслүүдтэй холбоотойгоор “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, мөн нийслэлд хэрэгжих төслүүдийг тусгасан байсан. Эдийн засгийн хөгжлийн яамнаас том төслүүд дээр 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байна. Макро эдийн засгийн нөлөөлөл, санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэх мэт шалгуураар үнэлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор зарим төслийг хойшлуулах шаардлага үүснэ. Тухайлбал, . Харин . Нийслэлд хэрэгжих 24 том төсөлд салбарын яам дөрвөн бүлэг, 14 аргачлалаар үнэлгээ хийсэн. Богд уулыг нүхлэхээс эхлээд Хөшигийн хөндий, Ган татлагат гүүр зэрэг үр өгөөжгүй төслийг зогсооно. Харин Туулын хурдны зам зэрэг хийгдсэн даруйдаа үр ашгаа өгөх том төслүүдийг үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Тэгвэл, . Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хилийн холболт гэж өмнөх хамтарсан Засгийн хамгийн сайн ахисан төсөл байдаг. Энэ төслийн барилгын ажилд “Хятадын төмөр замын барилгын корпорац CRCC” компани шалгарсан. Түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болоод байсан Улмаар, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарын зурах ёслол 2025 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЗТЯ дээр болсон. Г. Хэрэв, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хилийн холболтын ажлыг гүйцэтгэгчид ийм байр суурьтай байгаа бол энэ төсөл удахгүй гацаж таарна. . Магадгүй, энэ удаад биелж ч болох юм.

. Тиймээс “…Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу” гэх эргэлзээтэй яриа гарч эхэллээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 124 (7621)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.