Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
17 цагийн өмнө
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчтой тогтоохчиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгажээ.
Үүнд:
- Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үзүүлж буй үйлчилгээний үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан судалж, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, шат дамжлагыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтэц, орон тоог бууруулах, оновчтой тогтоох,
- Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахад зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яам, агентлаг, харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж болон гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа
- Засгийн газрын агентлагуудын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх, хуульд өөрөөр заагаагүй бол
- Засгийн газрын агентлагуудын орон тооны дээд хязгаарыг төсвийн хэмнэлтэд нийцүүлэн тогтоолгохыг даалгалаа.
Зөв шүү заирм зүйл хэрээс хэтэрлээ утага алдалаа