"Манай улс ДАШТ-ээс анх удаа багийн спортоор медаль авсан учраас илүү ач холбогдол өгч байгаа байх. Өмнө нь бөх, боксын спорт гэдэг байсан бол одоо багийн спортоор амжилт гаргаж болдгийг харуулж чадлаа" гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Тамирчдаа зөвхөн спортоороо хичээллэх боломжийг олгож, сар бүр цалинжуулж байсан. Найман жил ингэж явж байгаа. Энэ нь ч бас томоохон түлхэц болсон гэж бодож байна.
Түүнчлэн сагсан бөмбөгийн холбоо маань хэдэн талд хуваагдаад, гадагшаа ч тэмцээндээ явж чадахгүй хэмжээнд хүрчихээд байсан. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийлүүлж, эвлүүлж үндэсний шигшээ баг гадаадын тэмцээн уралдаанд оролцоод явж байна. Дээд лигийн тэмцээнээ зохион байгуулж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч оролцоод явж байна.
Гуравдугаарт, гадаадын багш, дасгалжуулагчдыг авчирч ажиллуулсны үр дүнд бид ийм амжилт гаргаж байна. Өмнө нь бөх, боксын спорт гэдэг байсан бол одоо багийн спортоор амжилт гаргаж болдгийг харуулж чадлаа. Монголчууд бүх зүрх сэтгэлээрээ охидтой минь хамт байснаараа энэ амжилтыг гаргаж чадлаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.