СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-02

🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Ц.Мөнхтуяа гишүүний дипломтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгана

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
18 цагийн өмнө

"Ц.Мөнхтуяа гишүүний дипломтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгана. Дав.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах эсэхийг намрын чуулганаар л ярьж таарах нь" гэж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-эрдэнэ хэллээ. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-эрдэнэ:

- Энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгана гэдэг утгаар. Адилхан сонгогдсон гишүүд учраас нэг нэгнийхээ асуудалд хяналт тавих нь буруу гэж хувь хүнийхээ хувьд үздэг. Гэхдээ асуудал үүссэн тохиолдолд хууль дүрмийнхээ хүрээнд, хуулийн байгууллага шалгах ёстой.

Жагсаалт, тойргоос сонгогдсон гэээд ялгаж болохгүй. Нэг хэсэг нь тойргийн иргэдээсээ сонгогдож төлөөлөл нь болж байгаа бол нөгөө хэсэг нь бодлогын түвшинд ажиллах нь зүйтэй гэдэг утгаараа холимог байдлаар сонгууль зохион байгуулагдсан шүү дээ.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.