"Ерөнхийлөгчөөс тэмдгээ аваад хайртай дотны хүмүүс рүү хараад намайг бахархсан нүдийг харах амьдрал тохиолдох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байлаа" гэж 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин М.Цэрэнлхам хэллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Цэрэнлхам:
-Шагнал авах мөчид сандрал догдлол дүүрэн байлаа. Ерөнхийлөгчөөс тэмдгээ аваад хайртай дотны хүмүүс рүү хараад намайг бахархсан нүдийг харах амьдрал тохиолдох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байлаа.
"2028 оны олимпод амжилттай оролцоорой" гэж ерөнхийлөгч хэлсэн. Манай дасгалжуулагч маань бидэнтэй маш сайн тулж ажиллаж, энэ амжилтыг гаргаж өгсөн. Баярлалаа гэж хэлмээр байна. 2025 оны ДАШТ манай улсад зохион байгуулагдана гэдгийг мэдсэн цагаасаа эхлэн бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж эхэлсэн. Бэртэл гэмтэл ч олон авсан. Гэхдээ гэр бүлийнхэн маань сайн тусалж дэмжиж, баг хамт олон минь сайн байсны хүчинд өнөөдрийн энэ амжилтыг гаргалаа. Маш их талархаж байна. Монголын ард түмэндээ баярлаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.