СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-07-02

🔴LIVE: Монголын эдийн засгийн форум энэ сарын 8,9-ний өдрүүдэд болно

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Монголын Эдийн Засгийн форум 12 дахь удаагаа  долдугаар сарын 8,9-ний өдрүүдэд “Маргаашийн төлөө хамтдаа ” уриатайгаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Монголын Эдийн Засгийн форум нь Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж иргэд болон олон улсын хөрөнгө оруулагчид, манай улсыг сонирхогчдын уулзах, танилцах, сонирхсон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, асуудлаа хэлэлцдэг хамгийн форум юм. 

Энэ удаагийн форум нь :

  • Засаглал ба Бизнесийн орчин
  • Дэд бүтэц ба Хөрөнгө оруулалт
  • Шинэ эдийн засаг
  • Уул уурхай ба Стратегийн нөөц гэсэн үндсэн сэдэвтэй 12 салбар хуралдаан, дугуй ширээний ярилцлагуудтай болохоор төлөвлөгдөөд байна. 

Форум нь 2010 оноос эхлэн жил бүр хоёр өдрийн турш болдог уламжлалтай. Энэ удаад төр засгийн төлөөлөл, олон улсын зочид, элчин сайдын яам, олон улсын байгууллага,  хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, оюутан залуус, иргэдийн төлөөлөл гээд нийт 4500 гаруй оролцогч оролцохоор мэдэгдээд байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.