СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад найман ААН оролцжээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.

Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Тэгвэл өнөөдөр 10:00 цаг хүртэл оролцох саналыг хүлээн авч, шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах 4 оролцогч саналаа ирүүлсэн байна.

  • “Пан-Чайна Констракшн групп” ХК
  • “Шунхлай Холдинг” ХХК
  • “Митайм Интернэшнл” ХХК
  • “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК

Цаашид шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль, журмын дагуу үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урих юм. Төслийн үйл явц, шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.