СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан А.Мөнхтулгын ялыг хэвээр нь үлдээлээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 цагийн өмнө

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан хэрэгт ял шийтгүүлсэн А.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ.

Тэрбээр аж. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэргийг төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Сэргэлэнбаатар, шүүгдэгч А.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нарыг оролцуулан хаалттай хэлэлцсэн хурлаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, гэм бурууд шийтгэл нь тохирсон гэж дүгнэн ялыг хэвээр нь үлдээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.