СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болно

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  

Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Наадмын үеэр:  
-    Шилдэг дүүрэг 
-    Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
-    Шилдэг дээл урлаач
-    Хамгийн сайхан дээлтэй гэр бүл 
-    Хамгийн сайхан дээлтэй оролцогч
-    Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
-    Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм. 

Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.