СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бичил хорооллын таван байрны 15 орцны фасад дулаалгын ажил эхэлжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 12, 34-р хороо, Бичил хорооллын 5А, 5Б, 5С, 6А, 6Б байрны фасад дулаалгын ажлыг хийж байна. 

Бичил хорооллын байрууд өвөлдөө хүйтэн байдаг учир иргэд, оршин суугчдын зүгээс дулаалга хийх талаар санал хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Иймд иргэд, оршин суугчдынхаа хүсэлтээр фасад дулаалгын ажлаа эхлүүлэн өнөөдрийн байдлаар 12-р хорооны 6А байрны дотор талын фасад дулаалгын ажлыг хийж дуусаад байна. 

Тодруулбал, 12-р хорооны 6А, 6Б байр нь 1996 онд, 34-р хорооны 5А, 5Б, 5С байр нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд 540 өрх оршин суудаг. Нийт 5 байрны 15 орцны фасад дулаалгын ажлыг эхлүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.