СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-01

🔴LIVE: Үндэсний их баяр наадмын тасалбар 100-150 мянган төгрөгөөр борлуулагдана

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж байна.

Улсын их баяр наадмын зохион байгуулах үндэсний хороо нь есөн салбар хороотой, 236 ажилтан албан хаагчдын баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Билетийн багц үнэ 100.000, 130.000, 150.000 төгрөгийн үнэ ханшаар борлуулагдана. Тасалбар цахимаар борлуулагдана. Маргаашаас эхлэн борлуулагдана. Нэг иргэн хоёр тасалбар авах боломжтой. Харин оройн тоглолтын тасалбар 80 мянган төгрөг байна. Нээлтийг орой нь давтан үзүүлэхээр төлөвлөжээ. 

Түүнчлэн үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авах юм байна.

Хурдан морины сэрвээн дээр хэмжигч хэрэгслийг дарж байсан бол одоо дээр нь тавиад төхөөрөмж өөрөө хэмжилтийг хийх юм байна. Өмнө нь чанга дарж байна, сул дарж байна гэдэг гомдлууд ихээр ирдэг байсан гэж Хурдан морины салбар хорооноос мэдээлэв.

Үндэсний баяр наадамд цэц мэргэнээ сорих харваачдын нэгдсэн бүртгэлийн өнөөдрийн /2025.07.01/ 11:00-с эхлэн долоодугаар сарын 4-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм байна. Энэ жилийн улсын баяр наадамд 700-800 орчим харваачийг бүртгэх төлөвтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.