СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан гурван түймрийг цурамд оруулжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөвийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, ЦУОШГ-ын Цаг уурч Б.Жаргалан нар мэдээлэл хийв. 

Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрийн 21 нь Сэлэнгэ аймагт гарсан бөгөөд тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 1 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 408 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 117 хүн, 14 автомашин буюу нийт 535 хүн, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.01/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.