Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр (2025.07.01) бүх аймаг, нийслэл, сум, өрхийн эрүүл мэндийн төвд болно.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 1-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11016-д хүрчээ. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 699, гэрээр 952, эдгэрсэн 9358, хавьтал 75657, нас баралт долоо бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.