СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

 Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг барилгын зөвшөөрөл авах, олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Хэрэв дээрх шалгагдаж буй асуудлаар гэм буруутай нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдвол Эрүүгийн хуулийн 22.1-т заасны дагуу "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.