Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө
Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаанд 1691 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Иргэн О.П, Б.Э нар хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 4 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийслэлийн прокурорын газраас “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т ажиллаж байсан С.Э нь 2022-2024 оны өдрийг хүртэл хугацаанд Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, нэг тэнхлэг дээрх ачаалал нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ачаатай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх үүднээс жолоочоос хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгч тээврийн хэрэгслээ саадгүй нэвтрүүлсэн нэр бүхий жолооч нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Гаалийн байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Э.Б, П.Б нар нь албан үүргээ урвуулан ашиглаж, хэрэгт Эрүүгийн хэрэгт 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Л.Л нь орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажлын хяналтын инженер, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
- Ашигт малтмалын хайгуул, ашигт малтмал ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д багтсан калийн дихромат, натрийн карбонат, гипохлоритын уусмал гэх нэршилтэй нийт 4 литр химийн хорт аюултай бодисыг үйлдвэрийн байрандаа хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.