СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ой, хээрийн таван түймрийг цурамд оруулж, гурван түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан гурван ойн түймрийг бүрэн унтраажээ.

Харин Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө болон Алтанбулаг суманд хоёр буюу нийт таван ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 529 алба хаагч, 46 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 13 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 227 хүн, 39 автомашинтай, нийт 779 хүн, 88 автомашинтай ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.