СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-30

Монгол Улсын зээлийн эрсдэлийн ангиллыг нэг шат ахиулжээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжруулжээ. 

Энэ ахиц нь олон улсын санхүүгийн зах зээлд манай улсын нэр хүнд, зээлжих чадварыг дээшлүүлж,

Энэ удаагийн хуралдаанаар 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцсэнээс зөвхөн 3 орны үнэлгээ өөрчлөгдөж, Бангладеш, Сенегалын үнэлгээ буурсан бол нь дэлхий дахинаа геополитикийн хурцадмал байдал, худалдааны маргаан, тодорхойгүй нөхцөл байдлууд ид өрнөж буй энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг эергээр үнэлж, итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл болж байна.

Зээлийн эрсдэлийн ангиллыг тогтоодог Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний шинжээчдийн баг (Country Risk Experts’ Group) нь улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байдлыг хадгалан ажилладаг бөгөөд тухайн улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал, улс төрийн эрсдэл, санхүүгийн сахилга бат, өрийн удирдлага, макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, олон улсын стандартад нийцсэн загвар (модель)-д тулгуурлан үнэлгээгээ гаргадаг.

Зээлийн эрсдэлийн ангилал сайжирсан нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын Экспортын зээлийн агентлагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсад олгох санхүүжилтийн нөхцөл, ялангуяа зээлийн эрсдэлийн шимтгэлийн хувь хэмжээ илүү таатай болох боломжийг бүрдүүлж байна.

Тухайлбал,
Зээлийн эрсдэлийн үнэлгээ сайжирснаар дараах бодит эерэг нөлөө гарахаар байна. Үүнд:
• Гадаад эх үүсвэрээс татах арилжааны зээлийн өртөг болон Засгийн газар, хувийн хэвшлийн зээлийн эрсдэлийн шимтгэлийн түвшин буурснаар улсын төсөв, хувийн хэвшилд ирэх санхүүгийн дарамт багасна
• Хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл бэхжинэ
• Экспортын зээлийн баталгааны нөхцөл сайжирч, дотоодын үйлдвэрлэгч, экспортлогчдын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.